Friday, October 26, 2007

Comic (udahgui hevlegdene)


Arquibusers




чимхийн чинээ сайхан сэтгэлээ чимээгүйхэн цацъя

Бууны дүрсийг шүлгээр дүрслэн зуръя тэгэх үү?
гохонд нь этгээд санаагаа дүрсэлж орхиё
хэзээ ч юм энэ буугаа цэнэглээд
худалч амьдралын
хуурамч өдрүүдийг
буудчихъя
гашуудмаар
харуусмаар
хариулт үгүй
хүйтэн өдрүүд
By: http://1986-201.blogspot.com

Цагаан тэнгисийн хараацай

Цагаан тэнгис дуулахыг сонсоод
Алсаас чамайг зорин нислээ
Цайруу мөнгөн нулимсаа унагасаар
Аниргүйн чанадаас хүрээд ирлээ
Сонсооч, дуулахаа жаахан азнаач
Гунигтай юм, дуулах чинь хэтэрхий гунигтай юм
Миний дуулахыг нэг л удаа сонсооч
Мичдийн анхны гялбаанд би замхарна
Амжиж дуулахыг минь сонсооч
Сүүн цагаан тэнгис минь ээ
Жаргалтай зүрхний минь уудмаас гэрэл асдаг юм
Жихүүн шөнийн тэнгэрт сар болон манддаг юм
Жавартай хүйтэн салхинаас өрсөж чам даар ирлээ
Жижигхэн болохоор минь чи анзаарахгүй байж магадгүй ээ
Дуулсаар дуулсаар явна, цагаан тэнгисийн тухай дууг
Дэлссээр дэлссээр зогсоод сар луу нисэх нь ээ миний бяцхан зүрх
Сонссон тийм үү, надад хэлээч, чиний гашуун уснаа
Сульдсан бие минь унахаас өмнө чи надад хэлээч
Ус чинь яагаад ийм шорвог байдгийг
Урьд нь би мэддэггүй байж ээ
Уйлсаар уйлсаар нулимсандаа живсэн
Уран цагаан шувуу байсан юм уу, чи?
Цайрах тэнгисийн ёроолоос
Чиний дуу сонсогдож л байна шүү дээ
Цангинах сүүлчийн дуугаа чамд би зориуллаа
Цааш би саранд хүрнэ гэж итгэдэг
Амьдралыг би аз жаргал гэж төсөөлдөг юм шүү
By: http://1986-201.blogspot.com

"Zaan Zaluudai"


B.Rinchengiin zohiol, balar ertnii chuluun zevsegiin ues sedevlesen "Zaan Zaluudai" nertei shine comic nom hudaldaand garlaa.
Erelheg zorigt Zaluudai huu alsiin ayand mordoj tuunii
horvoo delhiigeer xerxen xesex aylal ehelne.
Etsest ni Zaan Zaluudai huu yu olj medeh bol?